Галын аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, “Дархан Сэлэнгийн
цахилгаан түгээх сүлжээ” ХК-тай хамтран ажиллахаар болжээ.
Энэхүү хамтын ажиллагааны
гэрээнд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, “Дархан Сэлэнгийн
цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Хангай нар гарын үсэг зурж
баталгаажуулсан байна. Санамж бичгийн хүрээнд ард иргэдэд цахилгааны зөрчлийг
арилгах, галын аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтран зохион
байгуулахаар төлөвлөсөн байна.