Булган сумын түймэрт 2 автомашин шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 15:27:27

Энэ долоо хоногт Дорнод аймгийн Булган сумын нутгаар хоёр түймэр гарлаа. 9-р сарын 29-ний өдөр тус сумын  3 дугаар багийн нутаг “Хайчин” гэдэг газар хээрийн түймэр гарсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн 40 хүн оройн 19 цагийн үед бүрэн унтраажээ.

Мөн өдрийн 17 цагийн үед Булган сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан өндөр” гэдэг газар/сумаас баруун тийш 15 орчим км-т/, хээрийн түймэр гарч, иргэдийн автомашин шатсан байна. Тухайлбал: Хэрлэн сумын иргэн Э-ийн жийп маркийн автомашин, мөн сумын иргэн Т-ийн аксент маркийн автомашинууд түймэрт өртжээ. Уг түймрийг Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 90 иргэн, 20 автомашин, нийт 102 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.29-ний өдрийн 19:50 цагт түймрийг цурманд оруулан 20:10 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн байна.

Б.Туяа

 

Related news
Comments