Хан-Уул клуб I лигийн цомын эзэд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-20 12:12:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ны Футзалын томоохон тэмцээний нэг 1 дүгээр Лигийн тэмцээнд нийт 10 клуб 5 сарын турш хурд хүч авьяас чадвараараа өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулав.


Тус тэмцээний хаалтын ёслолд МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Футзал элсний хөл бөмбөгийн хорооны дарга Б.Батсайхан, ТЗБХорооны гишүүн, ТЗБХ-ийн дарга Л.Цолмонбаяр нар оролцлоо.


МХБХ-ны "Футзалын 1 дүгээр Лиг"-ийн шилдгүүдэд шагналыг гардуулахад шилдэг шүүгчээр МХБХ-ны "А" ангиллын шүүгч Б.Логьшир, шилдэг хаалгачаар "Халиун-Од" клубийн Б.Баянбат, шилдэг довтлогчоор "Хан-Уул" клубийн Б.Цогтбаатар 55 гоолтой, энэ удаад бусдаасаа шилдэг байсан 2 тоглогч, тэд нийт 95 гоол оруулсан "Шинэ Налайх" клубийн Б.Далайсугар, Н.Майдар нарт “Шилдэг тоглогч”-ийн шагналыг гардуулсан юм.


Нийт 18 тойрог үргэлжилсэн тэмцээний 4 дүгээр байрт 31 оноотой А.Түвшинтөгс дасгалжуулагчтай "Капитрон" орсон бол ижил 31 оноотой М.Батсүрэн дасгалжуулагчтай "Шинэ Налайх" клуб хүрэл медаль, 40 оноотой П.Мөнхбат дасгалжуулагчтай "Халиун-Од" клуб мөнгөн медаль хүртэж плейоффын тоглолтоор "Дээд Лиг"-т дэвших эрхтэй болов. харин 48 оноотой Э.Хүрэлчулуун дасгалжуулагчтай "Хан-Уул" клуб аваргын цом алтан медаль хүртсэнээр 2022-2023 оны МХБХ-ны "Футзалын Дээд Лиг"-т оролцох эрхтэй болж байна.



Related news