Владивосток хотын дэвжээнд өсвөрийн самбочид хүчээ сорьж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-03 10:58:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа "Азийн хүүхдүүд - 2022" олон улсын спортын VII наадмын самбо бөхийн тэмцээн эхэллээ.


Өнөөдөр Монголын самбо бөхийн баг тамирчдаас охидын 54 кг жинд  Ганбаатарын Бямбасүрэн, 59 кг-д Төрсайханы Түмэннаст, 47 кг-д Оюун-Эрдэнийн Нандин-Эрдэнэ нар дэвжээнд гарч барилдана.


Харин хөвгүүдээс 79 кг жинд Соёл-Эрдэнийн Заяа, 64 кг-д Одгэрэлийн Жавхлан, 46 кг-д Батхуягийн Сүхбат, 49 кг-д Санхүүгийн Чинхүслэн нар хүч, ур чадвараа сорин барилдах юм. 





Related news