БУЛГАН: “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-12 12:16:33

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт, зөвлөлгөөн Булган аймагт болж байна. Зөвлөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, ЭЗХЯ-тай хамтран аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөлгөөнд оролцогчдод илгээсэн мэндчилгээг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр дэвшүүлэв.

Зөвлөлгөөнд “УИХ-ын 2022 оны 36-р тогтоолоын хэрэгжилт ба Ерөнхийлөгчийн Тамгын газрын хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны хийж хэрэгжүүлж буй ажил”, “Хүнсний хангамж, нийлүүлэлтийн тогтолцоо”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймагт хийх ажлын төлөвлөлт” зэрэг сэдвээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргал, ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан нар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдлөгөөний нээлтэд оролцогчид “Хатан мээж хайрхан”, “Дэлгэрэх фүүдс” ХХК зэрэг хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах  юм.



Related news