Боксчин М.Энхжаргал, Г.Бадмаараг нар аваргын төлөө өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Германд болж буй боксын дэлхийн цомын тэмцээнд хүч үзэж байгаа эмэгтэй боксчдоос М.Энхжаргал, Г.Бадмаараг нар мөнгөн медалийн болзлыг хангасан бөгөөд удахгүй аваргын төлөө тулалдана.
Харин Н.Оюун-Эрдэнэ тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. Өнөөдөр
Э.Мичидмаа мөнгөн медалийн төлөө тоглоно. Монголын
эрэгтэй тамирчдаас Т.Энхтөр, О.Тулга, Л.Даваадорж, Х.Энх-Амар нар медалийн
болзол хангасан бөгөөд тэд медалийн өнгөө хувиргахын төлөө тулалдах юм.