“Mongolian Grand Prix” балетын анхдугаар тэмцээний шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-11-18 13:31:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-аас санаачлан зохион байгуулсан “Mongolian Grand Prix” балетын анхдугаар тэмцээний шилдгүүд тодорч шагналаа гардлаа.

 

Тэмцээнд 6-25 насны 200 гаруй бүжигчин 8 төрөлд өрсөлдсөн юм.

 

Энэхүү балетын анхдугаар тэмцээний Сонгодог балетын гоцлол төрлийн 6-8 насны ангилалд тэргүүн байрт С.Оюухан, дэд байрт С.Дөлгөөн, гуравдугаар байрт П.Марал, тусгай байрт Э.Цэлмэг

 

9-11 насны ангилалд:

Тэргүүн байрт О.Гэгээнээ, дэд байрт М.Номин, гуравдугаар байрт С.Анар, тусгай байрт э.Урантөгс

 

12-14 насны ангилалд:

Тэргүүн байрт Д.Бөртэ-Үжин, дэд байрт Д.Бөртжин, гуравдугаар байрт Э.Баясгалан, тусгай байрт Ү.Анар

 

15-19 насны ангилалд:

Тэргүүн байрт Б.Хулан, дэд байрт Э.Эгшиглэн, гуравдугаар байрт А.Баяржавхлан, тусгай байрт Г.Дөлгөөнням

 

Модерн төрлийн 16-25 насны ангилалд:

Шилдэг оролцогчоор О.Идэрбат, Ө.Мөнхжин, Х.Галтулга

 

Сонгодог балетын багийн төрлийн 6-8 насны ангилалд:

Тэргүүн байрт Сильфида балетын сургуулийн "Esmeralda's friends" баг, дэд байрт  Сэлэнгэ "ХАТАД" студийн "ХАТАД" баг, гуравдугаар байрт "Dance garden" студийн "Light" баг, тусгай байрт "Gladness" студийн "Gladness" баг

 

9-11 насны ангилалд:

Тэргүүн байрт "Gladness" студийн "Viscaria" баг, дэд байрт Сильфида балетын сургуулийн "Esmaralda and friends" баг, гуравдугаар байрт Сильфида балетын сургуулийн "Diana acteon" баг, тусгай байрт "Dance garden" студийн "Dance garden II" баг

 

12-14 насны ангилалд:

Тэргүүн байрт Монгол Улсын Консерваторийн "Little swans”, хоёрдугаар байрт

Сильфида балетын сургуулийн "The swans" баг тус тус шалгарлаа.

 

Энэхүү балетын анхдугаар тэмцээний ерөнхий шүүгчээр УДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Д.Дашлхагва, зөвлөх шүүгч МУАЖ О.Ганбаатар, шүүгч УДБЭТ-ын УБГА-ын дарга Э.Бэхтулга, МУГЖ Х.Гэрэлчимэг, МУК-ийн Сонгодог бүжгийн багш МУГЖ Х.Мөнгөнхөлөг, МУК-ийн Сонгодог бүжгийн багш МУГЖ Г.Цолмон, УДБЭТ-ын Гоцлол бүжигчин Б.Саруул, гоцлол бүжигчин СТА М.Од нар ажиллав.

 


Related news