Сүрьеэ өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-12-23 11:29:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүрьеэ өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх, Сүрьеэгийн хөтөлбөрийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийг сайжруулах ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулах хэрэгжилтийг хангах ажлын багийн хоёр дахь хурлыг өнөөдөр зохион байгууллаа.


Энэхүү багийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар  2022 оны 11 дүгээр сард байгуулсан. Монгол Улсаас сүрьеэ өвчний эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөхцөл байдалд ДЭМБ-аас хөндлөнгийн үнэлгээг 2022 оны есдүгээр сард хийсэн бөгөөд Сүрьеэ өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ЭМЯ онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, улс орон даяар хийж буй эрт илрүүлэгтэй уялдуулан эрчимжүүлэх юм.


ХӨСҮТ-өөс Сүрьеэ өвчний өвчлөлийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, Сүрьеэгийн хөтөлбөрийн хамтарсан үнэлгээний үр дүн ба зөвлөмж, анхаарах асуудлаар илтгэл хэлэлцүүлж, оролцогчид саналаа солилцож, сүрьеэгийн чиглэлээр цаашдын ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулах чиглэлд ажлын хэсгийн дөрвөн илтгэлийг сонсож, сүрьеэтэй тэмцэх ойрын ба хэтийн төлөвлөгөөг боловсруулан гаргахаар ажиллаж байна.

Тус хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ДЭМБ, Глобаль сан болон төр болон төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй эмч, мэргэжилтэн оролцлоо. Мөн Сүрьеэ өвчний эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн зөвлөх Раж Сингх оролцож байна.


Related news