Хоёр хүүхэд тутмын нэг нь садар самуун сурталчилсан мэдээллийг байнга хардаг гэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь өдөрт 1-2 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг, 2 хүүхэд тутмын 1 нь садар самууныг сурталчилсан мэдээллийг байнга хардаг гэжээ.
Мөн тэдний 82
хувь нь зүй бус утгатай зурвас и-мэйлийг фейсбүүк хэрэглэгчдээс авч байсан, эцэг эхчүүдийн 95 хувьд нь
энэ төрлийн сөрөг мэдээллийг хянах, хязгаарлах программ хангамжийн ур чадвар байхгүйгээс 93 хувь нь хүүхдээ
цахим дарамтад өртөж байсан тухай дурдсан байна.
Иймд олон
нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй
болгох, хүний эрхийн байгууллагын дуу хоолойг уг асуудалд тусгах цахим орчин
дахь зохицуулалтгүй контентын урсгалаас хүний эрхийн зөрчилтэй агуулгыг олон
улсын жишигт нийцүүлэн хуулийн хүрээнд ялгах, хариу арга хэмжээ авах орчин бүрдүүлэх шаардлагатайг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Хүний эрхийн
Үндэсний Комисст ажиллах үеэрээ
тэмдэглэв.
Цагдаагийн
байгууллагын мэдээллээр өнгөрсөн онд
цахим орчинд 8563 гэмт хэрэг үйлдэгджээ. Үүнээс залилах, худал мэдээлэл тараах, кибер орчинд хууль
бусаар халдах, хулгайлах, заналхийлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах,
хөрөнгө завших, хувь хүний нууцад халдах гэмт хэрэг дийлэнх хэсгийг нь эзэлсэн байна.