ХОВД: Хөдөлмөрийн баатар Д.Лхагвад хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-02 10:05:12

Чандмань /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Чандмань сумаас Хөдөлмөрийн баатар хоньчин нэг, Гавьяат малчин хоёр, Улсын аварга малчин 20 гаруй төрөн гарсан. 

Тэдний нэг бол тус сумын Талын булаг багийн малчин, Монгол Улсын гавьяат малчин Дүгэрийн Лхагва юм.

Д.Лхагва гуай сар шинийн босгон дээр Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

Тэрбээр гуравдугаар сарын 1-нд Ховд нутагтаа хүрэлцэн ирлээ. Энэ үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд угтан авч, баяр хүргэн хүндэтгэл илэрхийлэв.  Тус малчин өрх 11 хүүхэдтэй. Үүнээс ес нь малчин болжээ.  




Related news