Дэлхийн театрын өдөр өнөөдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-27 07:59:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг 1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.

Эл өдөр дэлхийн урлагийн театрууд үзэгчдэдээ тоглолтоороо бэлэг барьдаг. Энэхүү өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театраас санаачлан Соёлын салбарын уран бүтээлчдийн дунд "Амьд театр" хэлэлцүүлэг зохион байгуулах юм.

 

Түүнчлэн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2022” хүндэтгэлийн ёслол УДБЭТ-ын тайзнаа болно.

Related news