Омикрон вирусний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-05-12 11:58:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Омикрон буюу вирус судлалын лабораторид суурилсан вирусний бүрэн геномын тандалт судалгааны дүнг ХӨСҮТ-ээс танилцууллаа.

 

Энэхүү омог 2021 оны 6 дугаар сард анх Энэтхэг улсад бүртгэгдэн АНУ, Европын улс орныг хамран өвчлөл үүсгэсэн байна. Манай улсад 2023 оны 3 дугаар сарын 9-нд анхны тохиолдол бүртгэгдэж, энэхүү вирусний эерэг илрэх хувь буюу вирусний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Манай улсад омикроны XBB хувилбар тархаад байна. Лабораторийн сүүлийн үеийн дүнгээр, энэ оны 15 дахь долоо хоногийн байдлаар XBB-1-5 хувилбар давамгайлах хандлагатай байгааг мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар Ковид-19 өвчнөөр ХӨСҮТ-д 101 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 27 хүүхэд, 19 жирэмсэн эмэгтэй, нэн хүнд өвчтөн гурав, долоон хүнд өвчтөн байгаа аж. Нийт өвчтөний 70-80 хувьд хамар битүүрэх, ядрах, үе мөч өвдөх зовуурь илэрч байна. Мөн хуурай ханиах, толгой өвдөх, амьсгаадах, нусгайрах зэрэг амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа аж.

Related news