ХЭНТИЙ: Уртын болон ардын богино дуу дуулаачдын улсын гуравдугаар уралдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЧингис /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын жүжигчин, нэрт уртын дуучин Чулуунбаатарын Шархүүхэний нэрэмжит Монгол ардын уртын дуу, ардын богино дуу дуулаачдын улсын гуравдугаар уралдаан боллоо.
Чингис хотноо энэ сарын 13-15-ны өдрүүдэд өрнөсөн тус уралдааныг аймгийн ЗДТГ, АДБ-ын Хан Хэнтий чуулга, Соёл урлагийн газар хамтран зохион байгуулав.
Нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, МУАЖ Ч.Шархүүхэн, аймгийн Соёл, урлагийн газрын дарга Т.Зулбаатар, АДБ-ийн Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдаач, бүжиг дэглээч МУУГЗ Ц.Оюунбаатар, уралдааны ерөнхий шүүгч МУСГЗ, хөгжим судлаач Ч.Буянхишиг, МУГЖ уртын дуучин н.Сарантуяа, МУГЖ уртын дуучин С.Нансалмаа, МУСТА, хөгжмийн зохиолч Ц.Дугар нар оролцлоо.
Тус уралдаанд Монгол Улсын Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар театр, "Цагаан лавай" чуулга, Цэргийн дуу бүжгийн урдмийн чуулга, ЦЕГ-ын Сүлд чуулга, Дорноговь, Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв аймаг, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид өрсөлдсөн юм.
Ингээд шилдгүүдээр уртын дуу дуулаачдын төрөлд, Тэргүүн байрт Улаанбаатар театрын дуучин Г.Баянжаргал, дэд байрт Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын дуучин н.Бадамханд, Гутгаар байранд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин н.Мягмардорж, тусгай байрт Дундговь аймгийн Гурван сайхан сумын дуучин Л.Нарангэрэл, Уралдааны нэрэмжит шагналаар “Цагаан лавай “чуулгын дуучин С.Төрболд нар шалгарлаа.
Харин Богино дуу дуулаачдын төрөлд Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын дуучин н.Алтанхундага тэргүүлж, Улаанбаатар театрын дуучин О.Анхчимэг, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын дуучин н.Отгонзул, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын дуучин н.Мягмар нар удаалав. Уралдааны нэрэмжит шагналыг Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын дуучин н.Бямбадорж хүртлээ.
Мөн энэ үеэр Соёл урлагийн газрын нэрэмжит шагналаар Дундговь аймгийн “Саран хөхөө” театрын дуучин Б.Эрдэнэсувдыг шагнасан бол, МУГЖ уртын дуучин С.Нансалмаа өөрийн шавь болох АДБ-ын Хан Хэнтий чуулгын гоцлол дуучин Х.Ханджав, А.Лувсандорж нарт цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсч дурсгалын зүйл гардуулсан юм.
Энэхүү наадмыг аймгийн ЗДТГ-ын зүгээс хоёр дах жилдээ ивээн тэтгэж оролцож байгаад Монгол Улсын Ардын жүжигчин, нэрт уртын дуучин Ч. Шархүүхэний зүгээс халуун талархал илэрхийлж хүндэтгэл хадгалууллаа.
Монгол ардын уртын дууг залуу хойч үедээ өвлүүлэн эзэмшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү наадмыг зорин ирж оролцсон эрхэм хүндэт уран бүтээлчдэдээ урлагийн өндөр амжилт хүсэн ерөөснийг уламжилъя.