ӨМНӨГОВЬ: Ой тогтоолын үндэсний аваргын тэмцээнд Өмнөговь аймгийн баг тамирчид тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-29 15:02:51

Даланзадгад /МОНЦАМЭ/. Соробан сампин, ой тогтоолтын үндэсний аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнд Өмнөговь аймгийн баг тамирчид амжилттай оролцлоо.

 

Тэмцээнийг 2023 оны 5 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд нийслэл болон орон нутгийн салбаруудын 800 гаруй хүүхэд хамрагджээ.

 


Энэхүү тэмцээнд Өмнөговь аймгаас 40 гаруй хүүхэд оюун ухаанаа сорин оролцсоноос 22 хүүхэд шагналт байруудыг эзэлсэн бол 2 багш “Шилдэг дасгалжуулагч багш”-аар тодорчээ.

 


Тодруулбал шилдэг дасгалжуулагч багшаар Одгэрэлийн Шинэчулуун, Адъяабаатарын Сугирцэнд нар тодорсон бол Даланзадгад сумын 2 дугаар сургуулийн 2б ангийн сурагч Б.Энхжин ой тогтоолт буюу сампингийн сонсох төрөлд тэргүүн байр, мөн сургуулийн 2а ангийн сурагч Г. Анужин,  5 дугаар сургуулийн  2д ангийн сурагч  М.Намуун, 3 дугаар сургуулийн  4в ангийн сурагч Б.Амина нар дэд байруудыг эзэлжээ.

Харин сампингийн төрөлд Гурвантэс сумын сурагч М.Наранбаатар, Ханбогд сумын сурагч А.Төгөлдөр нар аварга болсон бол Гурвантэс сумын сурагч  Б.Идэржавхлан, Т.Тэмүүлэн нар тэргүүн байр, М.Мөнхдэлгэр, А.Төрмандах, Ханбогд сумын сурагч А.Төгсбаяр нар гутгаар байр, ой тогтоолтоор Ханбогд сумын сурагч Г.Мишээл тэргүүн байр, Цогтцэций сумын сурагч Б.Баяржавхлан дэд байр, Гурвантэс сумын сурагч Т.Танангоо, О.Гарьд, Ханбогд сумын сурагч Г.Ану-Үжин, Ө.Оюунбямба нар гутгаар байруудыг тус тус эзэллээ.    

 


Өмнөговь аймгийн хэмжээнд “Номч оюуны гайхамшиг” баруун тархи хөгжүүлэх сургалтын төв 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж олон шавь нараа хөгжүүлэн улс бүсийн төдийгүй олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцдог.

 




Энэхүү оюуны спортоор хичээллэснээр хүүхэд анхаарлаа төвлөрүүлэх, төсөөлөх, тооцоолох чадварыг эзэмших бөгөөд ой тогтоолт сайжрах, хурдан бодож сурах, оюуны бүтээмж дээшлэх зэрэг ач холбогдолтой. 





Related news