АРХАНГАЙ: 891 шалгуулагч давхардсан тоогоор 2359 шалгалт өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургууль дээр зохион байгуулна.
Тус аймгийн хувьд нийт 891 шалгуулагч давхардсан тоогоор 2359 шалгалт өгнө. Үүнээс 70 төгсөгч өмнөх оны хүүхдүүд байна.
Нийт 10 хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт авах бөгөөд математик-545, монгол хэл-314, нийгэм судлал-490, англи хэл- 390, орос хэл-7, газарзүй-14, физик 190, биологи 195, хими-195, монгол улсын түүх хичээлээр 19 шалгуулагч тус тус шалгалт өгөх ажээ.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
15 days