Дэлхийн иогийн өдрийг төв талбайд тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-06-16 16:50:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Олон улсын иогийн 9 дэх өдөр /IDY/-ийг Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам санаачлан CITI их сургууль, Олон улсын иогийн нийгэмлэгүүдтэй хамтран Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 18-нд тэмдэглэнэ.

 

Бие бялдар, оюун ухаан, оюун санааны сайн сайхан байдалд чиглэсэн эрүүл амьдралын хэв маягийг санал болгодог эртний Энэтхэгийн иог сүүлийн жилүүдэд улам бүр түгээмэл болж байна.

 

Энэтхэг улсын санаачилгаар 6 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын иогийн өдөр /IDY/ болгон зарлах тухай тогтоолыг 2014 оны 12 дугаар сард  НҮБ-аас санал нэгтэй баталсан. Түүнээс хойш Монгол Улс төдийгүй дэлхийн бүх улс оронд иогийн өдрийг тэмдэглэж байна.





Related news