Д.Сүхбаатарын нэрэмжит сургууль ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 13:11:16

Сүхбаатар аймгийн тэргүүний сургуулиар удаа дараалан шалгарч, 2008 онд Монгол улсын шилдэг менежменттэй топ сургуулийн нэг болсон Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит 1 дүгээр бүрэн дунд  сургууль түүхт 90 жилийн ойгоо 10 дугаар сарын 9,10-нд тэмдэглэнэ.

"Наран гийсэн эрдмийн өргөө-90” ойн баярын нээлт  Баруун-Урт  сумын Д.Сүхбаатарын талбайд, баярын хурал “Эрдмийн өргөөний эгшиглэнт аялгуу” багш сурагчдын хамтарсан урлагийн тоглолт аймгийн “Жаахан шарга” театрт, мөн “Боловсролтой иргэн-хөгжлийн хөтөч” эрдэм шинжилгээний бага хурал, “Он цагийн хэлхээс” үзэсгэлэн, багш ажилчид, төгсөгчдийн дурсамж уулзалт  сургууль дээр болох юм байна.

Тус сургуулийн 11 мянга гаруй төгсөгчдийн төлөөллийг хамруулсан “Алдартны сургууль” холбоо нийслэл хотноо байгуулагдаж, он оны төгсөгчдын хүч дэмжлэгээр оюунлаг болоод материаллаг олон бүтээлч ажлыг хийж  гүйцэтгэсэн амжилтаар ойн баяраа угтаж  байна.

Г.Сүхээ

 

 

Related news
Comments