Хугацаа дууссан, сав баглаагүй хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-13 18:06:01

Улсын Ерөнхий байцаагчийн 2016 оны 01/08 дугаар албан даалгаврын дагуу Ховд аймгийн төвийн сургууль, цэцэрлэг орчмын түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/, хоолны газруудад аймгийн МХГ шалгалт хийлээ.

Шалгалтаар  хүнсний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага болон стандарт, чанарын шаардлага хангаагүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, сав, баглаа боодолгүй хүнсийг ил задгай, зориулалтын хөргүүргүй нөхцөлд хадгалж, худалдаалж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналтыг хийж хүнсний хэрэгцээнд тохирохгүй 16 нэр төрлийн 352700 төгрөгний бүтээгдэхүүнийг хураан авч устгажээ.

Хэдийгээр МХГ-аас эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдхүүнд устгал хийдэг боловч, ганзагын наймаачид их хэмжээгээр хил боомтоор оруулж ирсээр байгааг Булган боомт дээр ажиллаж байгаа Хил гаалийн хяналтын байгууллагууд анхнаас нь хилээр нэвтрүүлэхгүй байхад анхаарлаа хандуулж, хяналтаа өндөржүүлэх шаардлагатай байгаа ажээ.

Түүнчлэн дээрх бүтээгдхүүнийг бага насны хүүхдүүд л худалдаж авч иддэг, тийм болохоор хүүхдийн эрүүл мэндийг хордуулах бүтээгдхүүн оруулж ирж байгаа ганзагын наймаачдад хяналтын байгууллагууд мэдлэг, мэдээлэл өгч, сэрэмжлүүлэх хэрэгтэй байна.

Мөн хяналт шалгалтыг сургууль,цэцэрлэг эхлэх үед шалгаад орхих бус байнгын хяналт үнэлгээ хийж, хүүхэд багачуудаа зориулалтын бус хортой хүнснээс сэрэмжлүүлэх дорвитой ажил өрнүүлэх хэрэгтэй байна.

А.Бямбасүрэн

 

 

 

Related news