ХЭНТИЙ: Удаашралтай барилгуудыг шуурхайлах асуудлыг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-07 15:23:40
Чингис /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар Боловсролын ерөнхий газар, Барилга хөгжлийн төвтэй хамтран тусгай хурал хийлээ.

Хурлаар Баянхутаг сумын сургуулийн дотуур байр, Биндэр сумын спорт заал, Хэрлэн сумын гуравдугаар цэцэрлэг зэрэг удаашралтай барилгуудыг шуурхайлах асуудлыг хэлэлцэв.

Энэ хүрээнд Баянхутаг сумын сургуулийн дотуур байрыг буулгаж, гүйцэтгэгчийг өөрийн зардлаар ахин өрлөг хийлгэх шийдвэрийг гаргалаа. Мөн Биндэр сумын сургуулийн спорт заал, Хэрлэн сумын гуравдугаар цэцэрлэгийг ирэх аравдугаар сард багтаан ашиглалтад оруулах үүргийг компаниудад өглөө. Хэрэв тогтоосон хугацаанд үр дүнд хүрээгүй тохиолдолд гэрээ цуцлах саналыг ахин холбогдох яам руу явуулахаар болов.
Related news