ТӨВ: Нисэх загварын спортын F2B ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээн Зуунмод хотод болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-14 13:34:49

Зуунмод /МОНЦАМЭ/. Нисэх загварын спортын жолоодлогот уран нислэгийн F2B ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-нд Зуунмод хотод болно.

 

Тэмцээн Төв аймгийн Биеийн тамир спортын газрын урд байрлах хөлбөмбөгийн талбайд 07.00 цагт эхэлнэ.

 


Төв аймгийн "Залуу зохион бүтээгч төв"-д цөөн хүүхэд суралцан төгссөн ч, төгсөгч хүүхдүүд нь техникийн болон ай ти чиглэлийн доктор, инженер, дизайнер, олон улсын хэмжээний мастершилдэг тамирчид төрөн гарсаар байгаа билээ. Тус төвийн сүүлд гаргасан амжилтаас дурдвал, 

“Энэ оны 8 дугаар сарын 8-14-ний хооронд зохион байгуулсанДэлхийн цом”-ын цуврал тэмцээнд Төв аймгийн "Залуу зохион бүтээх төв"-ийн баг тамирчид амжилттай оролцож, F2B Уран нислэгийн төрөлд сурагч Н.Номин Алтан медаль хүртсэн. Ингэснээр тамирчин Н.Номин Дэлхийн цомын хос алтан медальтан болов. F2A Хурдны төрөлд Д.Дашдорж Алтан медаль хүртэж 151.7км цагийн хурдтай Монгол Улсын Хурдны шинэ рекордыг шинэчлэн тогтоож Дэлхийн цомын шинэ аварга болсон амжилттай байна” гэв.

Related news