ДОРНОГОВЬ: Төрийн албаны нөөц бүрдүүлэх шалгалтад 41 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-25 11:31:16

Сайншанд /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны нөөц бүрдүүлэх шалгалтыг энэ оны есдүгээр сарын 20-нд зохион байгууллаа.


Шалгалт өгөхөөр 120 иргэн бүртгүүлснээс 103 иргэн шалгалт өгч 41 иргэн Төрийн жинхэнэ албаны нөөцөд орох болзлыг хангасан байна.


Төрийн албаны тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бүрдлийг хангах зорилтын хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу дөрвөн удаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хугацааг товлон нийтэд зарласны дагуу гурав дахь удаагийн шалгалтыг авсан хэмээн албаныхан мэдээлэв.


Дорноговь аймагт байгаль орчин, хөдөө аж ахуй, хүнсний хангамж зэрэг мэргэжлээр ажлын байрны орон тоо эрэлттэй байдаг аж.  

Related news