Хадлан бэлтгэл 60 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-21 11:06:08

Ховд аймгийн 17 сумын хэмжээнд 37410 тонн байгалийн хадлан, 450 тонн гар тэжээл, 1775 тонн хужир шүүг бэлтгэж, хадлан тэжээлийн бэлтгэл ажил Ховд аймагт 60 гаруй хувьтай байна.

Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2016 оны 7-р сарын 27-ны өдрийн 05 тоот албан даалгавар гарсан билээ.

 Албан даалгаврын  дагуу аймгийн ХХААГ-аас мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна.

Ховд аймаг энэ жил 60400 тн байгалийн хадлан, 4000 тонн гар тэжээл, 6960 тонн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм.

А.Бямбасүрэн

Related news