Ховдын Булган Хөдөлмөрийн гавьяаны одонт сум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-21 11:07:43

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн Булган сум өнгөрсөн 8 сарын 23 нд  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан юм.

Булган сум  одоогоос 43 жилийн өмнө  1973 онд Ардын Их Хурлын Зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулж байжээ.

Монгол эх орны эрх чөлөө, тусгаар тогтнол,баруун хилийг тохинуулах болон хөгжил дэвшил бүтээн байгуулалтад Булганчуудын оруулсан хувь нэмэр нөр  их. 

Тус сумаас улсын болон хөдөлмөрийн баатарууд,алдар цуутай гавьяатнууд, эрдэмтэн мэргэд, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүд, малчид, тариаланчид  олноор төрөн гарсан байдаг.

Нэг аймгийн дайтай буюу 10,0 гаруй мянган хүн амтай тус сум Баруун хилийн  Булган боомттой,  өрх бүр газар тариалан эрхэлдэг, сумын төвд 5-6 томоохон зочид буудал,  12 жилийн хоёр ч сургуультай, сумын төвд томоохон  худалдааны төв, дэлгүүртэй  гээд тоочвол аймагтаа хөгжлөөрөө дээгүүр жагсдаг сумын нэг.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардуулах ёслолд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх А.Батттөр,УИХ-ын гишүүн О.Батнасан, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг болон аймаг, сумын удирдлагууд оролцжээ.

Энэ үеэр Булган нутгийн уугуул Лүүк Монголия компаний захирал, Бүрэнхайрхан боловсрол сангийн тэргүүн Т.Баттулга сумынхаа төрийн дээд шагналыг 5 сая төгрөгөөр мялаажээ.

А.Бямбасүрэн 

Related news