ДАРХАН-УУЛ: Дөрөв хүртэлх насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлэгчдийн 70 орчим хувийг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-03 12:54:14

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт энэ сарын 2-ны өдрийн байдлаар 37 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насны бүлгээр авч үзвэл нийт хүүхдийн 89 хувийг 15 хүртэлх насныхан, үүнээс дөрөв хүртэлх насныхан 70 орчим хувийг эзэлж байна.


Иймд бага насны хүүхдийг дулаан хувцаслах, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг эмч зөвлөж байна. Хамар, залгиур хоолой, гүйлсэн булчирхайн үрэвсэл, бронхит нь уушгины хатгалгаа болох хүндрэл үүсдэг тул эцэг эх, асран хамгаалагчид нар дур мэдэн эм, тариа хэрэглэхээс зайлсхийж, эмчид үзүүлж зөвлөгөө анхаарууллаа.


Хүүхдийн амбулаториор өдөрт 60-70 орчим хүүхэд үзүүлж байгаагаас дийлэнх нь халуурсан, ханиалгах зэрэг амьсгалын замын шинж тэмдэгтэй, цөөн тохиолдолд гэдэсний хам шинжүүд илэрч байгаа аж.


Тиймээс ханиад, томууны шинж тэмдэг илэрсэн үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах хэрэгтэй аж.

Related news