Ёкозүна Тэрүнофүжи энэ удаагийн башёг өнжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-10 16:04:14

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сүмогийн ёкозүна Тэрүнофүжи энэ сарын 12-нд Фүкүокад эхлэх 11 дүгээр сарын тэмцээнд зодоглохгүй өнжинө.

Түүний багш Исэгахама ояката "Уг нь барилдах зорилготой бэлтгэл хийж байсан ч болохгүй юм болдоггүй л юм байна. Өвдөг, нурууны байдал гайгүй байгаа ч урагш довтлоход маш их өвдөж байгаа гэсэн. Ирэх нэгдүгээр сарын тэмцээнд зодоглох зорилгоор эмчилгээгээ үргэлжлүүлнэ" гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 

Ёкозүна Тэрүнофүжи энэ жил ганц Зуны тэмцээнд л бүтэн барилдсан юм.

Related news