Трамадол хориотой эмийн жагсаалтав оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-22 15:56:39

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA-гаас жил бүр хориотой эм бодисын жагсаалтыг шинэчлэн батлан гаргадаг.


Тэгвэл 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Трамадолыг албан ёсоор хориотой эмийн жагсаалтад оруулжээ. Энэхүү эм нь дунд болон хүнд хэлбэрийн өвдөлтийг эмчлэхэд ашигладаг синтетик опиоид өвдөлт намдаах үйлдэлтэй бөгөөд заримдаа тамирчдын спортын гэмтлийн улмаас өвдөлтийг эмчлэхэд ашигладаг байв. Мөн хориотой жагсаалтын “Хар тамхины” ангилалд багтдаг.


Трамадол нь олон янзын найрлагатай бөгөөд дэлхийн улс орнуудад олон янзын брэндийн нэрээр зардаг байна. Тиймээс тамирчид өөрийн улсад ямар брэндийг жороор олгодог болохыг эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэйг мэргэжилтнүүд онцоллоо. 

Related news