Хөлбөмбөгч охид 3:4 харьцаагаар хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-30 16:49:52

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. 2024 онд БНСУ-д зохион байгуулагдах Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны Эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өнөөдөр эхэлж байна.

 

Тус тэмцээнд нийт Зүүн Азийн 7 улсын баг шигшээ шатанд оролцох цор ганц эрхийн төлөө тоглох бол манай шигшээ багийн охид "А" хэсэгт Хонгконг, Хойд Марианы Арлууд, Хойд Солонгосын шигшээ багуудтай өрсөлдөх оноолт таарсан.
 

Монголын шигшээ баг Хойд Марианы Арлын шигшээ багтай өнөөдөр тошлолтоо хийлээ. Өмнө нь 2018 онд эх орондоо Хойд Марианы Арлуудын шигшээ багтай тоглож 3-2 харьцаатай хожиж байсан бол энэ удаад 4:3-ын харьцаатайгаар ялагдал хүлээлээ.

Related news