СЭЛЭНГЭ: Сэлэнгийн гавьяатууд бүл нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-06 18:29:50

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 06 /МОНЦАМЭ/. Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, Ургацын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

 

Сэлэнгэ аймгаас гавьяат цолтон гурав төрсөн байна. Үүнд:

 

Монгол Улсын гавьяат механикжуулагч цолоор Баруунбүрэн сумын трактор-комбайнч Балжингийн Тогообор, Сэлэнгэ аймгийн “Талын нуур” ХХК-ийн захирал Дэмчигийн Батболд, гавьяат тариаланч цолоор Орхон сумын хүнсний ногооны тариалан эрхлэгч Сумьяагийн Сүхбаатар нар гавьяатын эгнээнд нэгдэж бүл нэмлээ.

 

Алтан гадас одонгоор “Их шинэстэй” ХХК-ийн трактор-комбайнч Рагчаагийн Болдбаатар, “Шаамар питомник” ХХК-ийн ойжуулагч Сампилын Наранцогт, Хөдөлмөрийн хүндэт медалиар Жавхлант сумын ногоочин Жавзангийн Отгонбаатар нар шагнууллаа.

Related news