Сурагчдын экологийн боловсролыг нэмэгдүүлэх аялал зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-23 15:45:43

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын I, II, IY, Спортын бүрэн дунд сургуулиудын Байгаль хамгаалах клубуудын сурагчид болон аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн сурагчид хамтарсан “Эко” аяллыг зохион байгууллаа.

Тус эко аялалаар ерөнхий боловсролын сурагчдын экологийн боловсролыг нэмэгдүүлэх, байгаль орчинтой танилцах, түүнчлэн нарсан ойн байгалийн сэргэн ургалт болон таримал ой гэж юу болохыг биечлэн үзүүлэхийг зорьжээ.

Аялалд нийт 120 хүүхэд, багш нарын хамт оролцсон байна. Аялагчид маршрутын дагуу 5 км явган алхаж байгалийн нөхөн сэргээлтийг үзэхээс гадна, тужийн нарсны хамгаалалтын захиргааны мод үржүүлгийн талбайг үзэж сонирхон хүний гараар бүтсэн амьд байгальтай танилцжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news