АРХАНГАЙ: 54 иргэнийг авран хамгаалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Тариат сумын Тэрхийн гүүрний орчимд энэ сарын 7-ны шөнө хүчтэй цасан шуурга шуурсны улмаас хатуу хучилттай зам цасанд боогдсоныг тус сум дахь ОБГ-ын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, замын хажуугаар 3 км зам гарган хөдөлгөөнийг хэвийн болгожээ.
Энэ үеэр цасанд боогдсон 33 автомашин, 54 иргэнийг аюулгүй газарт гарган ажилласан байна.
Өчигдөр
өдөр Өгийнуур, Жаргалант, Хашаат сумаас бусад нутгийн нутгаар салхи секундэд 11-20
метр, урд шөнө нийт нутгаар секундэд 3-20 метр хүрч ширүүсч, цасан шуурга
шуурчээ.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
17 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days