Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-11 09:51:08

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Филиппин улсад болсон сагсан бөмбөгийн 3х3-ын "NBA 3x3 Invitational Champion" тэмцээнд Монголын Улсын эмэгтэй, эрэгтэй баг алтан медаль хүртлээ.

 

Монголын эмэгтэй баг хэсгээс гурван хожилтой гарч, алтан медалийн төлөө Японы багийг 16:6-аар хожсон бол эрэгтэй баг хэсэгтээ хоёр хожил, нэг хожигдолтойгоор хэсгээс нэгээр гарч, алтан медалийн төлөө талбайн эзэн орны багийг 21:17-гоор буулган авснаар алтан медаль хүртжээ.

Тус тэмцээний медальтнуудын шагналыг 2004 оны NBA-гийн аварга Ричард Хамилтон гардуулсан байна. 

Related news