СЭЛЭНГЭ: Хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-12 11:16:15

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч Хараа, Ерөө, Орхон Сэлэнгийн сав газраар илүү хүйтэн байхыг аймгийн УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -32-37 градус, өдөртөө -24-29 градус хүйтэн байна.

 

Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -34-36 градус, өдөртөө -26-28 градус хүйтэн байна.

 

12 дугаар сарын 13-17-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с байна. Агаарын температур шөнөдөө -33-38 градус, өдөртөө -24-29 градус хүйтэн байна.    

Related news