БУЛГАН: Төрийн алба хаагчийн орон сууцыг ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-14 11:38:08

Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/.  Булган аймгийн Тэшиг сумын "Баян шинэс" ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар сумандаа төрийн алба хаагчдын хоёр айлын орон сууцыг барьж ашиглалтад хүлээлгэн өгчээ.


н.Хажидмаа захиралтай "Баян шинэс" ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд ийнхүү төрийн алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэсэн байна.


Хувийн хэвшлийн компани өөрийн хөрөнгө оруулалтаар төрийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр орууллаа. Сум орон нутгийн хөгжил дэвшилд "Баян шинэс" ХХК болон модны аж ахуй нэгжүүд дэмжлэг үзүүлж бодитой хөрөнгө оруулж буйд талархаж байна хэмээн Тэшиг сумын Засаг дарга Ж.Гансүх өгүүлэв.




Related news