Монгол Майкийн тоглолт багтаа хожил авчирлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-14 14:47:44

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од “Сан Франциско Донс” багт Монгол Майк гэсэн нэрээр тоглож байгаа юм.


Тэдний баг өнөөдөр талбайдаа “Сиатл Ю Редхокс” багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхлэлийг тааруухан тавьсан Донсоос довтлогч Жонатан Мобо алдааны асуудалд орж цөөхөн минутыг талбайд өнгөүүлсэн бол, онооны лидер Маркус Уиллиамсийн тоглолт сайнгүй байв.

 

Энэ үед Майк санаачлагыг гартаа авч, коллежийн замнал дахь хамгийн шилдэг тоглолтоо үзүүлж, довтолгоон дээр багаа дагууллаа.

Тэрбээр 18 оноо, 3 самбар, 1 дамжуулалтыг 50 хувийн довтолгоогоор авчирсан юм. Чөлөөт шидэлт 4-5, гурвын шидэлт 2-4.

 

Майкийн сайн тоглолт тоглолтын хэмнэл хувь заяаг өөрчилж, багтаа онооны тэргүүллийг авчирсан бол төгсгөлийг багийн лидер Маркус Уиллиамс сайн тавьж эцсийн мөчид 62-59 харьцаатайгаар хожлоо.

 

Монгол  Майкийн коллежийн сагсан бөмбөгт авсан хамгийн өндөр оноо нь энэ бөгөөд тоглолтын үеэр тайлбарлагчид түүнийг баруун зүүн талаар ижилхэн довтолж чаддаг гэдгийг онцолж байв.

 

Тоглолт бүрт ингэж өөрийгөө илүү хурцалж, довтолгоонд дайчилж оролцвол яг үнэндээ Майкт 18 оноо асуудал биш юм байна гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид харлаа.

Донс улирлыг 8:3 амжилттайгаар үргэлжлүүлж байна.

 

Монгол Майкийн хувьд өнгөрсөн 10 тоглолтод 1 удаад нь багийн хамгийн өндөр оноог авч, 3 удаад нь багийн хамгийн их дамжуулалтыг өгчээ. 

Related news