ГОВЬ-АЛТАЙ: Алтайн тэмээчдийн баяр энэ сарын 21-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, "Туулсын хаан Жангар" үйл ажиллагааны хүрээнд Алтайн тэмээчдийн баяр болно.
2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотноо "Тэмээний баяр-2023"-ыг зохион байгуулна. Баярын үеэр хурдан ат, хурдан торомны уралдаан, сайхан тэмээтэй ганган хос, үржлийн ингэ шалгаруулах, парад зохион байгуулна хэмээн тус аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-аас танилцууллаа.
Иймд малчид, тэмээчид, иргэд та бүхнийг баяртаа идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалав.