ГОВЬ-АЛТАЙ: Тайшир сумыг аялал жуулчлалын бүс болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-05-03 21:19:47

Говь-Алтай, 2025 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар Говь-Алтай аймгийн Тайшир суманд ажиллаж байна. 


Тэд Тайшир сумын Завхан голын эрэг дагуу 10 га газарт аялал жуулчлалын чиглэлээр бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсний дагуу газар дээр нь ирж ажиллаж байгаа юм. 


Тодруулбал, Говь-Алтай, Завхан аймгийг холбосон хатуу хучилттай авто замын трасс Тайшир сумын нутгаар дамжин өнгөрөх учраас уг тохижилт нь Тайшир сумыг аялал жуулчлалын бүс нутаг болгож, иргэдийн амарч зугаалах, буудаллах цэг болох тухай тус аймгийн ЗДТГ-аас танилцууллаа. 

Related news