МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 8 дахь ялалтаа байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-18 11:14:42

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нью Йорк хотын хамгийн идэвхтэй "Boxing Insider" холбооны 2 дахь жилийн баярын арга хэмжээ болох "Holiday Fight Night 2" эвентэд явагдаж байгаа сонирхолтой 6 тулааны нэгд МУГТ Э.Цэндбаатар тулалдсан юм.

 

Тэрбээр өчигдөр Бүгд Найрамдах Доминикан Улсын боксчин Йохан Васкесийг сүүлийн 8 дугаар үед хүнд цохилтоор дутуу гаргаж мэргэжлийн боксд 8, "Boxing Insider" холбоонд 4 дэх ялалтаа байгууллаа.

Йохан Васкесын хувьд 25.4.0 амжилтын үзүүлэлттэй бөгөөд бүх өрсөлдөгчөө дутуу гаргаж байснаас гадна нэг ч удаа хүнд цохилтонд орж үзээгүй байжээ.

 

Э.Цэндбаатар түүнтэй хийсэн тулааныхаа дараа “Ямар ч ко авч үзээгүй, нэг ч удаа нокаутад орж үзээгүй тамирчныг найман үе тулалдаж бүгдэд нь яллаа. Миний рекорд 8:0 боллоо. Өнөөдөр миний өдөр байлаа, оргил тулааныг би хийж чадсан” хэмээсэн байна. 

Related news