Амьтны гаралтай мах, түүхий эдийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-26 10:14:59

Хууль бусаар ан амьтан агнах, барих тэдгээрийн гаралтай түүхий эд /мах, арьс, үс/-ийг худалдах, худалдан авах, тээвэрлэх зэрэг үйл явдлыг хязгаралах зорилгоор мэргэжлийн байгууллагууд шалгалт хийж байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Зооноз өвчин судлалын төв, Хар ус нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргаа зэрэг байгаль орчны чиглэлийн байгууллагууд хамтран энэ оны 8-р сараас ирэх 10-р сар хүртэл төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байгаа ажээ.

Аймгийн төв рүү орж гарах авто замын постууд, түүхий эдийн зах болон Жаргалант сумын нутаг дэвсгэрт зохион байгуулж эхлээд байна. 

Мөн тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, хууль бусаар агнасан тарвага болон тэдгээрийн мах, түүхий эдийг худалдаж авахгүй байх талаар шалгалтанд хамрагдаж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж гарын авлагаар хангаж ажиллаж байна.

А.Бямбасүрэн

Related news