Волейболын лигийн “Бүх оддын тоглолт” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-02 15:25:14

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын волейболын холбооноос дээд лигийн “Бүх оддын тоглолт”-ыг энэ сарын 6-нд “Степп Арена”-д зохион байгуулахаар товложээ. Тоглолтын зочин артистаар реппер Гинжин, Mrs.M, Grazy Tuk нар оролцох юм байна.


Эрэгтэйчүүдийн "Black team"-ийг дасгалжуулагч Д.Хэрлэн удирдах бол ахлагчаар “Өмнөговь Шанх Транс”-ын О.Золбоог сонгосон аж. Энэ багийн онцлох тоглогч нь Б.Батсуурь, Ву Чэн Ян байна. Харин "White team"-ийг С.Дэлгэрмаа дасгалжуулж, “Натур Мед Толун”-ы Б.Наранбаяр ахлагчаар томилогдсон бол Т.Хангал, Дмитрий Бабков тэргүүтэн багтсан байна.  


Тэгвэл “Бүх оддын тоглолт”-д өрсөлдөх эмэгтэйчүүдийн "Black team"-ийг Азим Жазидех удирдаж, “Ховд-Алтайн барс”-ын холбогч Д.Наранцацрал ахалж, Б.Цэцэгжаргал, Д.Эрдэнэбулган, Лэскэй нарын тэргүүтэй шилдгүүд бүрэлдэхүүнд багтсан байна. "White team"-ийг Б.Даринчулуун дасгалжуулна. Энэ багт “Улаанбаатар финикс”-ийн Ц.Цэдэвнамбар, Тишина, Сиера, Г.Хонгорзул тэргүүтэй шилдгүүд багтжээ.


Дашрамд дурдахад, Дээд лигийн эмэгтэй багуудын улирлын тоглолт дууссан бөгөөд хагас шигшээд “Хөвсгөл-Эрчим, “Тэнүүн-Огоо”, “Хилчин”, “Ховд-Алтайн барс” гэсэн дөрвөн баг тунаж үлджээ.


Уншигчдадаа “Бүх оддын тоглолт”-д өрсөлдөх тамирчдыг танилцуулъя. 









Related news