2024 онд төлөх Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-01-04 10:43:03

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Даатгуулагч-иргэн ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр аливаа учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.


Даатгуулагч и-баримт аппликэйшнээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ сараар, хагас жилээр, бүтэн жилээр сонгон төлөх боломжтой.


Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 18 хүртэлх насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 6600 /зургаан мянга зургаан зуу/ төгрөгөөр, мөн хуулийн 4.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 13200 /арван гурван мянга хоёр зуу/ төгрөгөөр тус тус тогтоосон байна.


Related news