Буудлагын тамирчид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-04 15:50:20

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Индонезийн Жакарта хотод маргааш буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээн олимпын эрх олгохоороо онцлогтой.

Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг,  Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөхөөр Жакартаг зорилоо.  


Тэмцээний эмэгтэйчүүдийн гар бууны ангилалд “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, Г.Хэрлэнцэцэг, Ц.Анударь нар оролцох бол эрэгтэйчүүдийн ангилалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, О.Төгөлдөр нар цэц сорих нь ээ.


Харин эрэгтэйчүүдийн урт бууны ангилалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдэд О.Есүгэн, Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Т.Золжаргал, О.Мөнхзул өрсөлдөхөөр болжээ.  



Монголын буудлагын тамирчдаас урт бууны дасгалд О.Есүгэн эрхээ авсан юм. Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн буюу дэлхийн цом дөрөвдүгээр сард Бразилын нийслэл Рио Де Жанейро хотод болно. 

Related news