ГОВЬ-АЛТАЙ: Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комланд тором бэлэглэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан өнгөрсөн өдрүүдэд Говь-Алтай аймагт ажилласан билээ.
Говь-Алтай аймагт зочлон, ажлын айлчлал хийсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси Комланд Шарга сумын тэмээчин П.Түвшин тэмээн сүргээсээ бор тором зүслэн, бэлэглэжээ. Ноён Комланд ихэд баярлан, өөрийн тэмээндээ "Johnny" гэдэг нэр хайрласан байна.