ИТХ-ын хоёрдугаар хуралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-29 12:24:39

Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан есдүгээр сарын 29-нд эхэллээ. Хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, 2016-2020 оны аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах, 2015-2017 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах, орон нутгийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зарим газрыг улсын хэрэгцээнд, зарим газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай  асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх аж.

Мөн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд баримтлах хуралдааны дэг батлах, хороодыг байгуулах,хилийн боомтоор зорчигчдоос хураамж авах тухай асуудлыг хэлэлцэх аж. Хуралдаан нэг өдөр үргэлжилнэ.

Х.Эрдэнэбулган

Related news