Эрүүл мэндийн газрын алба хаагчид хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-02 20:21:29

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар үүсч хөгжсөний 70 жилийн ой тохиож байна. Түүхт ойг ёслон тэмдэглэх үеэр тус байгууллагад хөдөлмөрлөж явсан ахмадууд, одоо ажиллаж буй алба хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлэн шагналаа.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар Дундговь аймгийн ЭМГ- ын ахмад ажилтан Д.Батсайхан, Б.Батхуяг, Нэгдсэн эмнэлэгийн ахмад ажилтан Д.Бархас, ЭМГ- ын үйлчлэгч Ц.Санчирмаа, мэргэжилтэн Ц. Загдсүрэн, эмийн мэргэжилтэн Б.Уранбайгаль нарыг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр, ЭМГ-ын ахмад ажилтан О.Цэцэгээ, П.Мөнхцэцэг, Б.Дагвадорж, Б.Мөнхжаргал, З.Чимэгээ, М.Нанжинханд, Нэгдсэн эмнэлэгийн лаборторын их эмч Д.Одонтуяа нарыг Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичгээр тус тус шагнасныг хүндэтгэлийн хурлын үеэр гардуулав.

Дундговь аймгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд олгодог Дундговь аймгийн Хүндэт иргэн шагналыг ИТХ-ын дарга С.Сүхбаатар ЭМГ-ыг үе үед удирдаж явсан ахмад үеийнхэнд гардуулсан юм. Тухайлбал, ЭМГ-ын даргаар ажиллаж байсан н.Балжинням, Ё.Адъяа, Г.Батчулуун, С.Дуламсүрэн, Л.Ролзодмаа, Д.Отгонбаатар, Ц.Даариймаа болон статистикч эмч З.Должинсүрэн, жолооч Б.Мөнхбаяр нар энэхүү шагналыг хүлээн авлаа.  

Т. Отгонтуяа         

 

Related news