Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-11 10:44:21

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/.  2024 оны чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Киргизстаны нийслэл Бишкек хотын “Бишкек арена”-д Улаанбаатарын цагаар 13:00 цагт эхэлнэ.

Өнөөдөр бөхийн чөлөөт барилдаанаар Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байгаа юм. Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын барилдаан болно. Дээрх таван жинд манай улсаас 57 кг-д З.Занабазар, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Ц.Чинзориг, 79 кг-д Э.Бямбадорж, 97 кг-д Ө.Батзул нар дэвжээнд гарна.


Тус хотод энэ сарын 19-21-нд мөн олимпын эрх олгох Азийн тэмцээн болно. Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид томоохон бүрэлдэхүүнтэй Киргизстан улсыг ээлжлэн зорьж байгаа юм. Учир нь, энэ жил бөхийн сонгомол барилдааны шигшээ баг байгуулагдаж анхны олон улсын тэмцээндээ оролцуулна. 

Related news