Т.Нямжаргалын дебют тулааны тов гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-02 10:23:22

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн холимог тулааны ноён оргил UFC холбоотой гэрээ байгуулсан Монголын хоёр дахь тулаанч Т.Нямжаргал анхны тулаанаа хийх гэж байна.


Тодруулбал, Т.Нямжаргал өнгөрсөн жил Шанхай болон Сингапурт “Road To UFC” тэмцээнд оролцон, хоёр өрсөлдөгчөө буулган авснаар UFC-тэй гэрээ байгуулсан аж. Өдгөө 26 настай тэрбээр зургадугаар сарын 2-нд UFC-302 өдөрлөгийн хүрээнд бразил тулаанч Андре Лиматай дебют тулаанаа хийхээр болжээ.


Андре Лима Солонгосын тамирчин Хюн Сюн Пактай тулалдах байсан ч өрсөлдөгч нь гэмтсэнээр манай Т.Нямжаргалд анхны тулаанаа хийх боломж гарсан байна. 


Хоёр тулаанч мэргэжлийн холимог тулааны замналдаа тус бүр найман тулаан хийхдээ бүгдэд нь ялсан гэх ижил амжилттай яваа юм. 



Related news