Уран нугаралтын дугуйлан хичээллэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-06 13:26:45

Булган аймгийн Булган сумын Соёлын төвд уран нугаралтын дугуйлан хичээллэж эхэллээ. Аймгийн Засаг дарга З.Батзоригийн 2016-2020 онд хэрэгжүүлэх "Хөгжлийн хөтөч" үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэхүү уран нугаралтыг хөгжүүлэх зүйл багтжээ.

Эхний удаад Улаанбаатар хотоос циркчин Л.Төмөрбаатар ирж, энэ оныг дуустал сунгалтын хичээл зааж байгаа ажээ. Харин шинэ оны эхнээс уран нугаралтын мэргэжлийн багш үндсэн техникийн хичээлийг орж эхлэх юм байна.  Дугуйлангийн нээлт болж, аймгийн удирдах албаны хүмүүс нээлтэнд оролцож бяцхан багачуудад амжилт хүсч, энэ салбарыг хөгжүүлэх талын бүхий л бололцоог чадлаараа дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Одоогоор 5-8 насны 60 орчим хүүхэд уран нугаралтын дугуйланд хамрагдаж байна.

                                       П.Батням

 

Related news