ӨВӨРХАНГАЙ: Бага Богд хайрхныг энэ сарын 26-нд тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-20 12:46:17

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутгийн заагт орших Бага Богд уулыг зуны тэргүүн сарын шинийн 18-ны өдөр тахина.


Аймгийн ИТХ-ын 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 24/04 дугаар тогтоолоор уг хайрхныг аймгийн тахилгатай болгох шийдвэр гаргасан юм.


Бага Богд хайрхан нь Өвөрхангай аймгийн төвөөс 230 км зайд далайн түвшнээс дээш 3590 метрийн өндөрт оршдог, цавчим өндөр уул, хад бүхий байгалийн хосгүй өвөрмөц тогтоцтой.


Ташрамд, Өвөрхангай аймгийн тахилгатай хоёр хайрхан байдаг ба Ханхөгшин хайрхныг 2022 онд тав дахь удаагаа, Зүүн хайрхныг 2023 онд гурав дахь удаагаа тахисан байна. 

Related news