ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-01 20:53:44

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн дэлгэр тэмдэглэлээ.


Аймгийн төв Аюуш баатрын талбайд хүүхдийн байгууллагын үүсэл хөгжлийн түүхийг цаг хугацааны таван үечлэлээр харуулсан нэгдсэн тоглолтыг зохион байгуулж, үүнд Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын 431 сурагч оролцлоо.



Мөн Хүүхэд, залуучуудын паркт төрөл бүрийн урлаг, спортын тэмцээнийг зохион байгууллаа. Их ойгоо угтсан үйл ажиллагааг 6 дугаар сарын 4-нд үргэлжүүлэн тэмдэглэх ба бүтэн жилийн туршид ажил төлөвлөн хэрэгжүүлж байгааг аймгийн ХГБХХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болормаа хэлж байв.


Аймгийн хэмжээнд 41.6 мянга буюу нийт хүн амын 36.1 хувь нь 17 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэдний 51.3 хувь нь эрэгтэй, 48.7 хувь нь эмэгтэй хүүхэд юм.

Related news