ДАРХАН-УУЛ: Сурагчдын хэрэгцээнд дөрвөн автобус нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-06-14 11:24:27

Дархан, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хүүхэд хамгааллын жил, "Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй, хүртээмжтэй зорчих нөхцөлийг хангахаар дөрвөн автобус нэмлээ. 


Автобуснуудыг “Элит хөгжил ХХК” хариуцах бөгөөд аймгийн Засаг дарга Б.Азжаргал жолооч нарт түлхүүрийг нь гардууллаа.


Дархан хотод алслагдсан өрхийн хүүхдүүд үнэ төлбөргүй зорчдог зориулалтын дөрвөн автобус байдаг. 60 суудалтай дөрвөн автобус нэмсэнээр найман чиглэлд үйлчилгээ үзүүлэхээр боллоо.


Ирэх намар үйлчилгээнд явж эхлэх бөгөөд хичээл сургалтын үйл ажиллагаанд ачаалал нэмэгдвэл орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэмэх боломжтой ажээ.





Related news